1. Үгс сурах

Орчуулга ба Дүрмийн тэмдэглэлүүд хичээл тус бүрт шинэ үгс нэвтрүүлдэг. Энэ шинэ үгсийг оролцуулан богино өгүүлбэр зохиох байдлаар хэрэглэж сурна уу.

2. Өгүүлбэрийн Жишээг хэрэглэх

Та өгүүлбэрийн жишээ болгоны утгыг ойлгосон эсэхийг сайтар шалган, А ба В дасгалыг амаар чангаар давтан, өгүүлбэрийн жишээг цээжлэн автоматчласан байдалтай болтол сурна уу.

3. Яриа өрнүүлэхэд суралцана уу

Өгүүлбэрийн жишээг С Дасгалд өгөгдсөн жижиг яриаг хэрэглэн дадлагжуулна уу, гэвч үүгээр зогсох хэрэггүй, цаашид үргэлжлүүлэн яриагаа өргөжүүлнэ үү. Яриа нь оюутнуудад тулгарч буй өдөр тутмын явдал байдлыг илэрхийлдэг, мөн жирийн орчны яриаг төлөвшүүлэн сурах хамгийн сайн зам бол CD сонсох ба сонсож байхдаа ярианаас гадна нүүрний хөдөлгөөн ба дохио зангаа хэрэглэн ажиллах гэдгийг анхаарна уу.

4. Өөрийн ойлгосон эсэхийг шалгах

Хичээл бүр хичээлийг зөв ойлгосон эсэхийг илэрхийлэх тусгай практикийн асуултуудаар төгсдөг бөгөөд та үүнийг шалгах шаардлагатай.

5. Сурснаа хэрэгжүүлэх

Сурсан япон хэлээ ашиглан япон хүмүүстэй холбоо барина уу. Та одоо өөрийгөө яг юу сурч мэдсэнээ хэрэгжүүлэх естой, мэдлэг болгоноо мартахын өмнө ашиглана, энэ нь урагшлахын нэг зам юм.

Хичээл Болгоныг Сурах Дараалал
Үгс сурах
(1) Сурах оноо тус бүрт
А Дасгал

B Дасгал

C Дасгал

Өгүүлбэрүүдийн Загвар, Жишээн
Өгүүлбэрүүд, Давтлага ба Шалгах
Яриа
(2) Сурах оноо тус бүрт
А Дасгал

B Дасгал

Өгүүлбэрүүдийн Загвар, Жишээн
Өгүүлбэрүүд, Давтлага ба Шалгах
C Дасгал

Яриа
Практикийн Асуултууд

Сургалтын материалыг Зам (1) эсвэл Зам (2) дагалдсан. Сургалтын онооны бүх түлхүүрүүдийг хамарсан эсэхийг уг номны эцэст байрлах Сургалтын Онооны Түлхүүрийн Хүснэгтээс шалгана уу.